Хуваарь Багшийн сургалт Бидний тухай Хөтөлбөрүүд Иогийн блог Холбоо барих
Lotus Yoga
Хичээлийн хуваарь харах
Доош гүйлгэнэ үү

Оюун санаа, сэтгэл зүрхээ бүрэн дайчлан, амьдралын зорилго, амжилтанд хүрэх өөрийн боломжийг танин мэд.

Иог бол өөрийн гадаад байдлын төдийгүй дотоод гоо сайхныг нээж дэлгэрүүлэх арга зам юм.

Багшийн сургалт

Иогийн багш бэлтгэх 200 цагийн сургалт

Лотус иогийн төв Америкийн Иогийн холбоо /American Yoga Alliance/-н багш бэлтгэх хөтөлбөрийн стандартын дагуу Prairie Yoga Institute-ын зааварчлагаагаар зохион байгуулдаг.


Сургалтын зорилго

Винияаса иогийн анхан шатны сургалтыг гардан зааварчлах чадавх бүхий багш нарыг бэлтгэх

Хугацаа: 8 долоо хоног

Цагийн хуваарь.

Даваа-Баасан 14.00-17.30. Амралтын болон ажлын өдрүүдэд нэмэлтээр орох онол, дадлагын цагийн хичээлийг тухай бүрт нь зарлана.
14.00-15.30 Aсана буюу иогийн дасгал
15.30-16.00 Завсарлага
16.00-17.30 Онол, заах арга барилын хичээл (Сургалтын хугацаанд Лотус иогийн төвийн аль ч хөтөлбөрт нэмэлтээр сууж болно)

Багш: А.Болортуяа /АYA-ын багшлах эрхтэй/

Уригдах багш нар

  • Иогийн философи – МУИС-ын Философи, шашин судлалын тэнхимийн багш профессор М.Гантуяа
  • Хүний биеийн анатоми, физиологи – АШУҮИС-ийн Эмзүй, био-анагаахын сургуулийн Морфологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор С.Энэбиш
  • Чакра буюу энергийн хүрд – Монголын Рейкийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн мастер багш Л.Баатарсайхан
  • Уламжлалт анагаах

Тавигдах шаардлага

Хичээлд бүрэн хамрагдахуйц цагийн боломжийг өөртөө бүрдүүлсэн байх

Сургалтын төлбөр

2.200.000 төг. Бүртгэлийг хураамж 100000 төг төлснөөр баталгаажуулна. Сургалтын төлбөрийг хичээлэхлэхээс 3 өдрийн өмнө төлсний дараа “Сургалтын гэрээ” байгуулна. Бүртгэлийн хураамж 100.000 төгрөгийг гэрээ байгуулахад төлбөрт оруулан тооцно. /Тайлбар: Суралцагч нийтдээ 2.200.000 төг төлнө/.

Сертификат олгоход тавигдах шаардлага

  • Хичээлийн ирц 95%-иас доошгүй байх
  • Бие даалтын даалгаврын гүйцэтгэл 100%
  • Лотус иогийн төвийн хөтөлбөр тус бүрт 3-аас доошгүй удаа дадлагажигч багшаар ажиллах
  • Иогийн хичээлийн бүтцийг зохиох шалгалт 1-2 удаа, дүн нь 85%-иас багагүй байх
  • Онолын мэдлэгийн тестийн дүн 85%-иас багагүй байх
  • Унших шаардлагатай номын тэмдэглэлийн гүйцэтгэл 100%
  • Иогийн тухай аль нэг сэдвээр эссе бичиж хамгаалах

Ажлын байраар хангагдах боломж

Сургалт нь Винияаса иогийн анхан шатны сургалтыг гардан зааварчлах үндсэн ойлголт, чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Сургалтанд хамрагдагч “Лотус иогийн төв”-д багшлах хүсэлтэй бол тодорхой шалгууруудыг хангасны дараа тус төвийн үндсэн хөтөлбөрүүдэд нэмэлт хугацаагаар үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах шаардлагатай болохыг анхаарна уу.

Сургалтын агуулга

  • Иогийн төрлүүд, тэдгээрийн онцлог ялгаа
  • Иогоор хичээллэхийн давуу тал, ач холбогдол
  • Иогийн 8 мөчир буюу суурь ойлголтууд
  • Хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа
  • Иогийн дасгал /асана/, амьсгалын дасгал /пранаяама/ бясалгал, тэдгээрийн энергийн нөлөөлөл
  • Винияаса иогийн анхан шатны ангид заагдах асана, амьсгалын техник, анхаарал төвлөрүүлэх техникийг хэрхэн хэрэглэх, бусдад заах арга барил
  • Зуршлаа дагасан хэв маягаас өөрийгөө чөлөөлж, эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдралын хэмнэл өөртөө буй болгох
  • Иогийн багшийн ёс зүй
  • Иогоос шалтгаалсан гэмтэл үүсэхээс сэргийлэх мэдлэг, арга зүй
  • Иогийн хичээлийн бүтцийг энергийн өөрөөр нөлөөлөл, сэдэв, зорилтод нийцүүлэн хэрхэн зохиох дадлага
  • Энгийн дасгалуудаас хүнд дасгал руу шилжих арга зам, хувилбарууд Эсрэг нөлөөлөлтэй хүчүүд болох хүнд/хөнгөн, тэнцвэртэй буюу батбөх/сул, хүчтэй/уян байдлыг тэнцвэржүүлэх
  • Авиа ашиглах иогийн аргууд буюу тарни /мантра/ унших буюу chanting
  • Оюун ухааныг тайвшруулан чөлөөлж, мэдрэмжээ хөгжүүлэх
  • Иогийн хичээл заах үг хэллэг, яриа
  • Иогийн хичээл заахдаа хичээллэгчдийн байрлалыг хэрхэн аюулгүй засах арга техникүүд
  • Иогоор хичээллэгчдэд нийтлэг тохиолддог асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, аргууд
  • Иогийн төв нээхэд анхаарах зүйлс, баримтлах ёс зүй

Сургалтын онцлог

  • Ажлын өдрүүдэд өдөр бүр 90 минутын дасгал, 90 минутын онол, заах арга барилын хичээлтэй
  • Завсарлагааны цагаар цай, кофе
  • Дасгалын зорилго, үр нөлөө, амьсгалын дасгал, онолын бусад сэдвүүдийг багтаасан гарын авлага
  • Бие даалтын сэдвүүд дээрх семинар, чөлөөт ярилцлага
  • Хатха иогийн хичээл
  • Дагалдан багш хийх
  • Нөхөрсөг хамт олон, сургалтын нээлттэй орчин

Эрүүл, аз жаргалтай, утга учиртай амьдрал

Манай төв нь эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хэн бүрт аз жаргалтай, утга учиртай амьдралын хэв маягаа
нээн олоход нь туслах зорилгоор мэргэжлийн, ур чадвартай, найрсаг баг бүрэлдэхүүн,
тав тухтай орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

ИОГИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

Бид 6-аас дээш насны хүн бүрийн онцлогт тааруулан хүүхдийн иог, анхан шат, ахисан анхан шат, дунд шатны иог, жирэмсний иог,
галбиржуулан тураах иог, ахмадын буюу зөөлөн иог, спортын иогийн
хөтөлбөрийг тус тус санал болгодог.

Анхан шат иог

Бие махбодын эрч хүчтэй, уян хатан байдлыг сэргээх, хадгалах. Анхан шатны дасгал хөдөлгөөнийг амьсгалтайгаа хослуулан хийж сурах. Иогоор хичээллэх арга барилд суралцах. Амьсгалын техникээр бие махбод болоод оюун санаагаа тэнцвэржүүлэх. Анхаарал төвлөрүүлэх дадал эзэмших

Бүртгүүлэх

Ахисан анхан шат

Анхан шатны ангид 1-2 сар хичээллэсэн хүмүүст иогийн байрлал, амьсгалын техникүүдийг лавшруулан зааварлах хөтөлбөр. Иогийн байрлал бүрийн ач холбогдол, хэрэглээ, анхаарах зүйлсийг мэдэж авснаар цаашдаа бие даан иогоор хичээллэхэд бэлтгэгдэнэ. Иогийн гүн ухаан, онолын ойлголтуудын талаар ерөнхий ойлголтуудыг өгнө.

Бүртгүүлэх

Дунд шатны иог

Анхан шатны ангид 3-4 сар хичээллэсэн суралцагчид дунд шатанд элсэн суралцвал тохиромжтой. Энэ шатны иогийн байрлалууд нилээд хүндэрч бүх биеийн булчинг хөгжүүлэх байрлалууд, гар дээр баланс барих байрлалуудтай дасгалууд илүү түлхүү орно. Амьсгалын техникүүд нэмэгдэж бясалгалд бэлтгэнэ. Иогийн философи, чакра, энергийн тухай гол ухагдахуунуудыг заана.

Бүртгүүлэх

Амралтын өдрийн иог

Цаг зав багатай хүмүүст хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хөдөлгөөн дутагдлаас шалтгаалан үүссэн зовиур, хөшингийг арилгах, хөдөлгөөний уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр. Иогийн анхан шатны дасгалыг амьсгалтайгаа хослуулан хийхийг Нарны мөргөл А, С хувилбараар тайлбарлана. Өмнө нь иог хийж байгаагүй хүмүүст, эсвэл иогоор тасралтгүй хичээллэх боломжгүй хүмүүст тохиромжтой

Бүртгүүлэх

Тураах иог

Иогийн анхан шатны байрлалын ачааллыг нь нэмэгдүүлэн хийж жин бууруулах зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрийн эхэнд биеийн хэмжилтүүдийг хийх бөгөөд илүүдэл жин илүүдэл үүсэх шалтгаан, жингээ бууруулах хооллолтын талаарх зөвлөмж өгнө. Pilates-н дасгалууд нь булчингуудын жигд хөгжил, галбиржуулах нөлөөтэй.

Бүртгүүлэх

Жирэмсний иог

12-32 долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд зориулсан иогийн сургалт нь иогийн анхан шатны байрлалууд, амьсгалын техникийг зааж сэтгэл тайвшруулах, төрөлтөд бэлтгэх, төрөх үед амьсгалаа хэрхэн зохицуулах талаар зөвлөмж өгөх зорилготой. Эхчүүд жирэмсэний 3-4 сартайгаас иогоор хичээллэсэнээр төрөхийн хожуу хүндрэлээс урьдчилан сэргийлж, хэт жин нэмэхгүй байх, тонус багасах, уушигны багтаамж сайжрах зэрэг сайн үр дүнтэй.

Бүртгүүлэх

Зөөлөн иог

Зөөлөн иог нь иогийн байрлалуудыг хялбаршуулсан байдлаар өөртөө тохируулан суралцах зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар суралцагсдад хөдөлгөөний хомсдлоос үүссэн үе мөчий хөшингийг арилгах, биеийн хэлбэрийг засах, жин хасах зэрэг эерэг үр дүн гарахаас гадна ахмадуудын насжилтын үед илрэх ясны сийрэгжилт, цусны даралт тогтворжих, нойргүйдлээс гарах, хөдөлгөөний уян хатан байдал сэргэх, хөдөлгөөний эвсэлтэй болох, биеийн тэнцвэржилт сайжрах үр дүнтэй. Нуруу, үе мөчний болон архаг хууч өвчтэй хүмүүс явахад тохиромжтой.

Бүртгүүлэх

Залуусын иог

Энэхүү хөтөлбөрт 13-25 насны залуу бөгөөд өсвөр насны охид хөвгүүдэд тохирсон анхан шатны иогийн байрлалууд, амьсгалын техникүүд заана. Энэхүү хөтөлбөр нь өсвөр насны залуусын сэтгэл зүй, оюун ухааныг тогтворжуулах, биеийн хөгжил өв тэгш болгох, хөлний майга нурууны бөгтгөр засах, уян хатан, сунгалт сайтай болгож өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх зорилготой юм. Иогоор хичээллэн сэтгэл санааг тогтворжуулж стрeссээс өөрсдийгөө сэргийлж суралцсанаар ой тогтоолт, анхаарал нэмэгдэн, бүтээлч байдал сайжирч , эрч хүчээ зөв хуваарилах чадвар эзэмших гэх мэт олон давуу талуудыг авах юм. Иогийн анхан шатны байрлалуудыг амьсгалтай хослуулан заах тул өмнө нь иогоор тогтмол хичээллэж байгаагүй хүмүүст тохиромжтой.

Бүртгүүлэх

Хүүхдийн иог

Хүүхдийн иогийн хөтөлбөр иогийн дасгал, дуу хөгжим, IQ тоглоом, дезайн, баримал, рубик шоо зэрэг гар урлалын төрлүүдийг хүүхдийн хүсэл сонирхол, авьяас чадварт тулгуурлан хичээллэдэг эрүүл зөв амьдрах ухааны сургалт юм.Уг хөтөлбөрт хамрагдснаар хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, оюун санааг нь тогтворжуулж, тайвшруулж, биеийн өв тэгш хөгжлийг хадгалж, өөрийн төсөөлөн бодсоноо бодитоор хэрэгжүүлэх чадамжийг дээшлүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, сэтгэн бодох, дүрслэн илэрхийлэх чадварыг хөгжүүлж, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж зөв хүн болон төлөвших суурийг тавьж чадах ач холбогдолтой сургалт юм.

Бүртгүүлэх

Байгууллагын иог

Байгууллагын иогийн хөтөлбөр нь ажилчдын цагийг хэмнэх, ажлын байран дээрхи идэвхийг нэмэгдүүлэх, хамт олны халуун дулаан нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, санхүүг нь хэмнэх зорилгоор манай төвийн багш нар захиалагч байгууллага дээр очиж заадаг. Байгууллагын ажилтан бүр иогоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарч уг хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлсэнээр орчин үеийн байгууллагын соёлыг бүрдүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь бөгөөд захиалагч байгууллагыг бусдаас онцлон нэгэн содон төрхийг бий болгон ажилтнуудын сэтгэл ханамжийг баталгаажуулж, урмыг сэргээн, ажлын бүтээмжийг дээшлүүлэх алхам болдог.

Спортын иог

Биеийн бүх булчингуудын жигд хөгжил гэдэг нь булчингуудын жигд хөгжил, уян хатан хөдөлгөөн аль ч спортын тамирчдад нэн шаардлагатай үзүүлэлт юм. Хөдөлгөөн бүрт амьсгалаа тохируулан жигд барих нь ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. Амьсгал дээрээ төвлөрч оюун санааг одоо цагт тогтоох нь спортын иогийн буюу бясалгалын үндсэн зорилго. Ялалтын төлөө бус тухайн мөч бүрийг анхаарах нь тэмцээн, өрсөлдөөний хувьд сэтгэл зүйн бэлтгэл болдог.

Ганцаарчилсан иог

Өөрийн биеийн онцлог, ачаалал даах чадавхт тохирсон хичээлийг тусгайлан авах хүсэлтэй хүмүүст зориулан багш бүр ганцаарчилсан сургалтын цаг гаргадаг. Энэхүү сургалт нь архаг өвчтэй, анатомийн бүтцийн хувьд эмгэг өөрчлөлттэй /бөгтөр, нурууны далийлт, аарцаг ясны гажилт гэх мэт/, мэс засалд ороод удаагүй байгаа хүмүүст тохиромжтой байдаг.

Иогийн багшийн ажилд зуучилна

Лотус иогийн төвөөс зохион явуулдаг иогийн багшийн сургалтыг амжилттай төгссөн, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой төгсөгчидөө бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүст санал болгож ажилд зуучилдаг.

Манай төвийн багшийн сургалтыг төгссөн иогийн багш нь ажил мэргэжлийн ур чадвартай байдаг тул ажил олгогч байгууллагын хэрэгцээнд нийцдэг гэдэгт бид итгэлтэй байдаг. Ажил санал болгож буй байгууллага, хүвь хүн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой, иогийн багшийн ажлын орон тоо санал болгохыг хүсвэл бидэнтэй холбогдох боломжтой байдаг.

Иогийн Блог

Сар тутмын нийтлэл, зөвлөгөө


2015/12

Гарчиг1


2015/12

Гарчиг2


2015/12

Гарчиг3

Санал Хүсэлт, Тодруулга


Холбоо барих


Хөтөлбөр, цагийн хуваарь
Утас: +976 77331001, 98331011

Хамтран ажиллах
Утас: +976 89004047, 99085968
Имэйл: info@lotusyoga.mn

Судалгаа шинжилгээ
Утас: +976 88003048

Байршил


ЛОТУС ИОГ ТӨВ
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Усны гудамж, Гаруда төвийн 3 давхар /Циркийн зүүн урд талд/


Хамтрагч байгууллагууд
© 2018. ЛОТУС ИОГ ТӨВ.
Batu Digital